Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 21-ний ням гарагт Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзахаар болж, уулзалтын товоо зарлав. Тэрбээр 21-ний өдрийн 11.00 цагаас Соёлын төв өргөөнд Хан-Уул дүүргийн иргэдтэй, 15.00 цагаас Монгол бөхийн өргөөнд Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзахаар тус тус тогтсон байна. Үүний өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-ны өдрийн бямба гарагт Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, нийгэм улс төр, эдийн засаг болон цаг үеийн сэдвээр харилцан ярилцаж, тэдний санал бодлыг сонсох юм байна.
Ж.Бат