НҮБ-ын Хүүхдийн сангийн \”Хүүхдэд ээлтэй орон
нутаг\” хөтөлбөрийн туршлага, үр дүн, тайлант хэлэлцүүлэг ЗДТГ-ын хурлын
танхимд эхэллээ. Тайлант хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг
дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч
бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, хороодын Засаг дарга нар, хүүхдийн
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцсон. Дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл
хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр Хүүхдэд ээлтэй
орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын үндсэн тайлан илтгэлийг
тайлагналаа. Өнгөрсөн 2017 онд 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр
барьж байгуулсан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн шинэ байрыг ашиглалтад
оруулан, хүүхэд хөгжлийн дугуйлангууд хичээллэж эхэлсэн, ая тухтай амьдрах,
сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулахад анхаарч зам, гэрэлтүүлэг, ногоон
байгууламж, камержуулалтын ажлууд хийгдсэн, ундны усны аюулгүй байдлын
төлөвлөгөө боловсруулан баталсан, албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүдийг
үдийн цай хөтөлбөрт хамруулдаг болсон, Нарны хүүхдүүд чуулганыг зохион
байгуулсан зэрэг хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлсэн ажил, НҮБ-ын Хүүхдийн сангийн
өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг Х.Анхбаяр дарга онцолсон. Мөн Хүүхдэд ээлтэй боловсрол,
хүүхдэд ээлтэй орон нутаг, хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжил, хүүхдэд ээлтэй
орчин зэрэг сэдвүүдээр холбогдох байгууллагууд мэдээлэсэн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд хүүхдэд
ээлтэй орон нутаг хөтөлбөрийн үр дүнг тогтвортой хадгалж хэрэгжүүлэх тогтвортой
байдлын төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн.