Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр, цаашдаа
ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга
шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө
Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18
градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар
бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12
метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 34-39
градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор
шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус,
өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас
орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим
газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 18-23 градус, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 22-27 градус,
өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус
хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн
зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө
Хэрлэн, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад
нутгаар 19-24 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн
байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад
нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР(УЛААНБААТАР)