2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 09:30 цагийн орчим Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож нь хойшлуулшгүй арга хэмжээ авч, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.
Иргэн та битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг анхааруулж байна.