Хятадын
мафийн гишүүн хэмээн сэжиглэгдэж буй 33 хүнийг Италийн цагдаа нар баривчилжээ. Итали
дахь хятадуудын эрхэлдэг болон Хятадад үйлдвэрлэдэг Европын бараа бүтээгдэхүүний
тээвэрлэлтийг хянасан хэрэгт буруутгагдаж буй бүлэглэлийг өглөө эрт ийнхүү
барьсан байна. \”Хятад ачааны машин” ажиллагаа нь 2011 онд эхлүүлсэн мөрдлөгийн
нэгээхэн хэсэг аж.
Баривчлагдсан
сэжигтнүүдийг гэмт хэргийн бүлэглэлүүдтэй буруутай гэсэн хэргээр байцаалт
явуулж байгаа гэнэ. Тус бүлэглэл нь Прато хотын Тасканд анх үйл ажиллагаагаа
эхэлж, дараа нь нийслэл Ром, Флоренс, Милан, Падуа, Писа хотууд хүртэл
өргөжүүлсэн байна.
Түүнчлэн Франц,
Испани орнуудад уг бүлэглэлийнхэн ихээхэн нөлөөтэй бөгөөд тэднийг биеэ үнэлэлт,
хар тамхи зөөвөрлөдөг зэрэг хэд хэдэн хэрэгт холбоотой хэмээн үзэж байгаа юм.
Б.Болормаа