Швейцарийн 32 дахь удаагийн Fribourg олон улсын кино наадамд Монгол улсааc
Доз энтертайментын бүтээл \”Хөх толбот хүмүүс\” уран сайхны кино анх удаа \”New Territory section\”-д шалгарсан байна. \”New Territory section\” гэдэг нь тус кино наадамд өмнө нь оролцож байгаагүй, шинэ нутаг дэвсгэрээс оролцсон шилдэг бүтээл байх аж.Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул \”Хүсэл, хичээл зүтгэл, бие биеэ ойлгох, зөв бодол, тэвчээр, шантрашгүй үнэнч байдалд эрт орой хэзээ нэгэн цагт шагнал ирдэг юм байна. Гэхдээ амжилтанд их, бага хэмжээтэй хэн ч мэдэхгүй золиос байдаг юм байна лээ. Гэвч бид сэтгэлээ өгсөн. Энэ том наадамд арын хаалга байдаггүй гэсэн шүү. Битгий тэгээд янз бүрээр үгүйсгээд байгаарай. Ур чадварыг харж дүгнэдэг энэ том, туршлагатай өндөр хөгжилтэй орны наадамд монгол кино сонгогдохгүй ч байж болох байсан. Бидний киног илгээж асар их ажил хийсэн \”Дижитал агуулга\” ХХК-ийн хамд олондоо баярлалаа. Мөн \”Xөх толбот хүмүүс\” сайн кино болно гэж итгэж зоригтойгоор биднийг дэмжиж чадсан сайхан сэтгэлтэй н.Равданжамц ахын компани болон түүний гэр бүлд, мөн хамтарсан нийт ур бүтээлчиддээ ярих, дурсах сайхан түүхийг бичилцсэнд үнэхээр их баярлалаа.\” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Fribourg олон улсын кино наадам нь 2018 оны гуравдугаар сарын 16-24 ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд бүхий л төрлийн уран сайхны болон богино хэмжээний кино, уран бүтээл оролцож байгаа юм байна.
Жил бүр Ази, Латин Америк, Африк, болон Зүүн Европын орнуудаас ойролцоогоор 12 кино сонгон шалгаруулдаг бөгөөд гол шалгуур нь тухайн уран бүтээлийн чанар ажээ.