Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг
даргын захирамжаар сумын төвийн хэсэгт тогтоосон мал, амьтны гоц халдварт
шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг нэгдүгээр сарын 18-наас эхлэн цуцалж,
хязгаарлалтын дэглэмд шилжүүлжээ.Энэхүү хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацаа 14 хоног байх юм байна. Галт
тэрэг авто машины хөдөлгөөн хэвийн явж болох бөгөөд тус сумаас гадагш чиглэлтэй
авто машинууд зөвшөөрөл авах шаардлагаггүй болжээ.
Тус сумын хөдөлгөөний гол цэг болох \”Холбоо толгой”-н хяналтын цэгт хөдөлгөөнд
оролцож буй тээврийн хэрэглэлүүд ариутгагдан гарч байгаа аж. Иймээс тээврийн
хэрэгсэл гадагш хөдөлгөөн хийх бүрэн боломжтой болж байгааг сумын гамшгаас
хамгаалах штаб мэдээллээ.