Өнөөдөр нутгийн хойд
хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, хүйтэн жавартай байхыг
анхааруулж байна.2018 оны 01 дүгээр сарын 19-ний 20 цагаас 01-р дүгээр сарын
20-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс
секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, бусад хэсгээр
26-28 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд
хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс
секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын
хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус,
өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө
29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө
10-15 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд
хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс
секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын
хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус,
өдөртөө 23-28 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ
голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар
шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй.
Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс
секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн,
Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус,
өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20
градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлэрхэг. Цас
орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө
19-21 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи
зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, бусад
нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.