Цангис жимс. Латинаар: Vaccinium subgen. Oxycoccus (Hill) A.Gray (1848), Оросоор: Клюква, Бөмбөрцгийн хойд хэсгийн бүсийн намгархаг газарт ургадаг бутлаг ургамал. Оxycoccos хэмээх латин нэршил нь Грекийн: ὀξύς (исгэлэн), κόκκος (жимс) гэсэн утгатай үгнээс үүсчээ. Уг жимсийг европчууд \”Сraneberry\” буюу өрөвтас жимс хэмээн нэрлэж байжээ. Уг жимс цэцэглэх явцдаа нарийн хүзүүтэй өрөвтас хэлбэртэй болдог байсан тул ийн нэрлэх болжээ. 17 зуунд шинэ Англид \”Bearberries\” буюу баавгайн жимс хэмээн нэрлэж байжээ.
Цангис жимс нь байгалын антибиотек бөгөөд Е амин дэмээс 50 дахин хүчтэй тул шээсний замын үрэвсэлд нянд үржих бололцоо өгдөггүй төдийгүй хөнөөлт нянг биеэс гадагшлуулдаг. Бөөр, давсагны үрэвсэл, шээсний замын өвчин, усан хаван, цус багадалт, судас хатуурах, хорт хавдарын эд эсийг устгах, Паркинсоны өвчин, аминдэмийн дутагдал, чичэрдэг өвчин, хураагуур судасны цүлхэн, цусны даралт ихсэхэд хэрэглэнэ. Ой ухаан сайжруулах шилдэг долоон хүнсний нэг. цацраг идэвхит бодисын хордлого, нүдний чинэрээ /глаукома/, цус өтгөрсөн болон астмад өндөр үр дүнтэй.
Амьсгалын зам
- Ангина (хоолойн бах)
- Астма
Зүрх судас, цусны систем
- Судас хатуурах
- Хураагуур (вена) судасны цүлхэн
- Цус багадалт
- Цус нөжрөх
- Цусны даралт ихдэх
- Цусны цагаан цогцсыг /бөөм/нэмэгдүүлэх
Мэдрэл
- Аминдэм, тэжээлийн дутагдал
- Мартамхай болох
- Нүдний даралт ихдэх
- Паркинсоны өвчин
Хоол боловсруулах эрхтэн, хордлого
- Бөөрний системийн үрэвсэл
- Бөөрний үрэвсэл
- Давсагны хүүдийн ханын үрэвсэл
- Мөнгөн усны хордлого тайлах
- Хүнд металлын хордлого тайлах
- Шээс хөөх
- Шээсэндээ идээ бүхий шээсний замын өвчин