НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өчигдөр буюу 2018 оны дүгээр сарын 21-ний өдөр журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 1 дүгээр сарын 20-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 16,632,259 баримт хамрагдсанаас:
100 сая төгрөгийн 1
20 сая төгрөгийн 1
4 сая төгрөгийн21
500 мянган төгрөгийн 130
100 мянган төгрөгийн 1504
20 мянган төгрөгийн 14,868 баримт тохиролд таарч, нийт 16526иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.
Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн баталсан. Энэхүү хэмжээ нь 2018 оны 1-р сарын 21-ны өдөр явагдах 2017 оны 12 сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй юм.
.