Шотландын
Гленко дахь Биданам Бианд цасанд дарагдсан уулнаас хоёр уулчны амийг аварчээ. Уулчдыг
маш эрсдэлтэй байршлаас олсон бөгөөд аюулгүй газарт хүргэсэн байна. Тэд 900
орчмын өндөрт, 0-оос доош градуст майхангүйгээр шөнийг өнгөрүүлсэн ч азаар
аврагчдыг очиход амьд байсан аж.
Баасан
гаригт аврагчид түгшүүрт байдлыг өндөржүүлсний дараа уулчдад хүрч чадсан байна.
Ингээд Бямба гаригт 08:30 минутад аврагчид нисдэг тэргээр тэднийг аварчээ. Дүрс
бичлэгээс харахад тэднийг цасан нурангин дотроос олсоор дээш нисдэг тэрэг рүү
татсан байна.
Хоёр
уулчныг Шотландын түргэн тусламжийн төвд хүргэхээс өмнө Торлундри, Форт Вилльям
руу хүргэжээ. Эргийн харуул, хамгаалалтынхан олон нийтэд хандан, иргэд
өөрсдийгөө шаардлагагүй тохиолдолд аюулт байдалд битгий оруулаарай хэмээн
анхааруулсан байна.
Б.Болормаа