\”Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өдрийн хоолны зардал хоёр сая гаруй байсан бол Х.Баттулга Ерөнхийлөгч ердөө хоёр мянган төгрөгийн хоолны төсөвтэй бөгөөд ихэнхдээ гэрээсээ хоол бэлдэж ирж улсын мөнгийг хэмнэдэг байна.\” гэсэн тайлбар бүхий энэхүү зураг өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд түгж, ард түмнээсээ \”коко\” үнэлгээ авлаа. Гэхдээ нөгөө талаас ерөнхийлөгчийг \”ямар нарийн хүн бэ\” гэх ч хүмүүс байв. Хэрэв төрийн тэргүүн маань тийм нарийн хүн бол улсын төсвийг ч ард түмнээсээ нарийлаад явдаг юм биш байгаа гэсэн хардлага цухалзав. Гэхдээ л дэмий үрэлгэн байснаас нарийн байсан нь ч дээр биз. Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга өлсөхгүй, гэхдээ бас үрэлгэндэхгүй гэсэн хэмнэлтийн горимыг өөртөө хэрэгжүүлж байгаа бололтой. Эдийн засаг хүнд үед энэ бол зөв горим шүү.
Зарим нь энэ зургийг эвлүүлэг ч гэх юм билээ.