Булган
аймгийн Рашаант сумын Харчулуут багт малын шүлхий өвчний тохиолдол илэрчээ.
Ийнхүү тус аймагт хугацаагүй хорио цээрийн дэглэм тогтоогоод нийтдээ ес хонож
байгаа аж. Одоогоор шүлхийн голомт орчим аймгийн онцгой байдлын алба хаагчид
ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд одоогоор 13 айлын 81 үхэрт малын
гоц халдварт шүлхий өвчин илэрсэн байна. Мөн Хүнс хөдөө аж ахуйн газраас
шуурхай ажлын хэсэг гарч тус суманд гарсан шүлхий өвчнийг нарийвчлан тогтоохоор
ажиллаж байгаа аж.
Түүнчлэн шүлхий гарсан хэсгүүдэд ажиллаж байсан гэр гуанз болон
хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан газруудыг хааж, тус хэсгээр
нэвтэрч байгаа автомашинуудыг ариутгах ажил хийж байгаа юм байна.