Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп тун удахгүй эхлэх гэж байна. БНСУ-д болох \”Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадмын бамбар Өмнөд Солонгосын хотуудаар аялсаар байна. Хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх өвлийн олимпийн бамбар буухиалах арга хэмжээнд оролцсон \”Номин Холдинг\” ХХК-ийн Ерөнхийлөгч Ш.Баярсайхан өвлийн олимпийн бамбарыг буухиалсан анхны Монгол хүн боллоо.
Ш.Баярсайхан бамбар буухиалан явахдаа \”Энэхүү арга хэмжээнд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Олимпийн бамбар эртний Грекээс ирж байгаа. Солонгос улсад 9 муж, 8 том хотоор дамжин 101 өдөр аялж байна. Энэхүү бололцоог олгосон Кока Колагийнхандаа маш их баярлалаа. \”Номин Холдинг” ХХК Кока Колаг Монгол улсад хамгийн их борлуулдаг компани юм байна. \”Номин Холдинг” ХХК-ийн 5000 ажилтандаа, мөн үйлчлүүлдэг 12 сая гаруй хэрэглэгч, мөн бусад бараа нийлүүлдэг салбар, түншүүд, гадаад, дотоодын нийт 10 мянга гаруй харилцагчиддаа баярлалаа. Монголчууд мандтугай, хурай” гэсэн юм.