Эрүүгийн цагдаагийн албаны гуравдугаар хэлтсээс нийслэлийн хэмжээнд \”Бэлгийн мөлжлөгийн эсрэг\” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг саун, массажны газруудад гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар Баянгол дүүргийн 5, 4, 7, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тодорхой нэр хаяггүй саун массажны таван газар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг саун массажны газруудад эмэгтэйчүүдийг биеэ үнэлэхэд татан оролцуулж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан болон орон байраар хангасан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна. Мөн шалгалтын үеэр биеэ үнэлж бэлгийн мөлжлөгт өртөж байсан 29 эмэгтэйг олж тогтоон бүртгэл судалгаанд хамруулжээ.
Ж.Бат