Тайландын оршин суугч эмэгтэй хүүхдээ
ухаалаг утас хэрэглэхээс хэрхэн холдуулж чадсан, мөн хүүхэд хэрхэн хүүлээн авч
дахин хэрэглэхээс татгалзаж байгаа бичлэгийг ViralHog –ийн YouTube суваг дээр нийтэлснийг РИА Новости
мэдээлжээ.
\”Миний
хүүхэд утаснаас салдаггүй. Би дэлгэцний нүүрэн дээр аймшгийн зураг гаргаад
утсыг түгжсэн. Харин хүү маань айгаад тоглохоо больсон.” гэж ээж нь ярьжээ.
Бичлэгээс харахад ээж нь хүүгээ утсан дээр тоглуулах гэж ятгаад дийлэхгүй,
барих ч үгүй байгаа бөгөөд бага хүүгээрээ өгүүлсэн ч тэр утасны нүүрэн дээрх
зургийг хараад авахгүй уйлж байна.
YouTube хэрэглэгчдээс ийм арга нь хүүхдийг
утаснаас холдуулах сайхан арга гэсэн ч зарим нь дэндүү харгис гэж санал өгсөн байна.
Ц.Пүрэвдорж