Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний албыг хүлээж авснаасаа хойш янз бүрийн сонин хүмүүсийг өөрийн зөвлөхөөрөө томилон ажиллуулж эхлээд байгаа билээ. Улс амьтан анхнаасаа эрхэм Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэрийг сонсоод нөгөө \”зараа архи гэдэг үгийг сонсоод л согтдог\” гэдэг шиг баахан гайхаж хүлээж авсныг хэн бүхэн сайн мэдэх буй за. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч өөрийн бие төлөөлөгчөөр олны танил сүмогийн аварга Аса хэмээх Д.Дагвадоржийг томилсон нь олон хүнийг гайхашруулсан бөгөөд мөн олон жил гудамжинд орилж хашгирч байж УИХ-ын гишүүн болсон Г.Уянга гэгч хүүхнийг олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө томилсон нь олон хүний инээдийг хүргэсэн билээ. Харин саяхан сүмогийн их аварга маань өөрийн багийн нэг гишүүнээ айхтар загнасан үгийг твиттер хуудаснаа бичжээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа жиргэхдээ\” Уянга гэж ац царайлсан алмас минь битгий хор гүйлгээд байгаарай\” хэмээн заналтай нь аргагүй бичсэн байна. Ямартай ч энэ үгийг эрхэм Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нэг нэгэндээ бичсэн гэж бодохоор хөөрхий Монгол улсын Ерөнхийлөгчийн маань туслахууд бие биендээ жаахан дургүй юм уу даа гэж өөрийн эрхгүй бодогдоход хүргэж байна.
Ж.Бат