Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-21-нд болов. 16 дахь удаагийн энэ тэмцээнд нийт 147 тамирчин гурван насны ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний 6-9 насны ангилалд Г.Шинэсаран, хөвгүүдийн 10-13 насанд Б.Есүй, охидын 14-17 насанд Б.Анужин нар түрүүлжээ. Даамтай холбоотой мэдээ дуулгахад Монголын даамын холбоо энэ үеэр шинэ удирдлагаа сонгосон бөгөөд холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ундраа, ерөнхий нарийн бичгийн даргаар Р.Манлай нарыг сонгосон байна.