Насанд хүрээгүй хүүхэд хар тамхи, мансруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт
хэрэгт холбогдох явдал жил ирэх бүр өсч байгаа талаар сүүлийн үед ихээхэн шуугих болсон билээ. Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх
газарт энэ оны нэгдүгээр сарын байдлаар насанд хүрээгүй найман хүн энэ төрлийн
гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Тухайлбал, саяхан иргэн \”А”-аас ирсэн гомдлын дагуу
иргэн \”Б”, \”Э”-ийн биед байгаа эд зүйлсийг шалгахад нийт 130 гр мансууруулах
үйлчилгээний олсны ургамал, сэтгэцэд
нөлөөт бодис зэрэг илэрснийг эд
мөрийн баримтаар хураан авч шалгаж, эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн
хэрэг үүсгэжээ.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллага тухайн этгээдүүдийн бие болон халааснаас
гарсан хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хаанаас олж авсан
талаар нарийвчилсан шалгалт
хийж, Дархан-Уул аймгаас бэлтгэн борлуулдаг иргэн \”Э” гэгчийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. Мөн уг хэрэгт нийт 17-23 настай 17 хүнийг холбогдуулан шалгаж
байгааг холбогдох байгууллагаас мэдээллээ.
Ж.Бат