Монгол тэмээтэй Монголоос Их
Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн
аялал 1000 дахь км-тээ туулж Говь-Алтай аймагт очжээ. Тэмээгээр аялагч бүсгүйг
тус аймгийн удирдлагууд хүлээн авч уулзсан байна. Н.Байгалмаа Хятадын
хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран,
Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аж. Торгоны зам гэдэг нь Азиас
Европ хүртэлх зам бөгөөд Нийтийн тооллын өмнөх 115 оноос ХIII зуун хүртэл
хамгийн чухал арилжааг хийдэг зам байжээ.