Энэ сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын есдүгээр багт нэгнийхээ гэрт хамт хоносон гурван сурагч нас баржээ. Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь арван хоёрдугаар анги, нэг нь аравдугаар ангид сурдаг найзууд байсан ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэдний нэг нь уг хэрэг гарсан байшинг түрээсэлж амьдардаг байсан бөгөөд тэднийг нас барсан байхыг маргааш өдөр нь буюу энэ сарын 22-ны өдрийн 14-15 цагийн орчим олсон байна. Одоогоор энэхүү хэргийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтэс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Урьдчилсан дүгнэлтээр нас барсан гурван хүүхдийг угаартаж амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.