Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд саяхан Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, гадаад иргэдийн баримт бичигт хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулжээ. Уг хяналт шалгалтад \”Оюутолгой”, \”М Си Эс интернэйшнл”, \”М Си Эс проперти”, \”Медика Монголиа”, \”Мөнх ноён суварга” зэрэг нийт 36 аж ахуйн нэгж, байгууллагын 449 гадаадын иргэнийг хамруулсан байна. Энэ үеэр Оюутолгой уурхайн төсөлд ажиллаж байгаа гадаадын иргэдийн бичиг баримтад шалгалт хийх явцад виз бичиг баримтны зөрчилтэй 40 орчим гадаад иргэн хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогджээ. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Тайландын Вант Улсын нэр бүхий тав, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Канад Улсын нэр бүхий ес, Австрали Улсын нэр бүхий найм, АНУ-ын нэр бүхий арван, БНХАУ-ын нэр бүхий дөрвөн, ХБНГУ-ын нэр бүхий нэг, Шинэ Зеланд Улсын нэр бүхий нэг иргэн тус бүрийг гурван жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар албадан гаргажээ.