Төв аймгийн Баян сумын Сант багийн \”Ногоон толгой” гэдэг газар нийслэлийн Багахангай дүүргийн иргэн Б /52 настай, эрэгтэй/, Б /28 настай, эрэгтэй/ нар \”Портер” загварын ачааны автомашинтай малдаа яваад сураггүй алга болсон байна. Сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 22-ны өдрийн 15:10 цагт өгсөн бөгөөд дуудлагын дагуу Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 80 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар алга болсон иргэдийг \”Ногоон толгой” гэдэг газраас автомашинтайгаа цасанд сууж, машин дотроо осголтын байдалтай байсныг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн дүүргийн Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгч, автомашиныг цаснаас татан гаргасан байна.
Мөн тус аймгийн Баяндэлгэр сумын Галуутын-Ам гэдэг газар иргэн У-гийн \”Портер” загварын 2 зорчигчтой ачааны автомашин цасанд суужээ. Галуутын-Ам нь Багануур дүүргийн төвөөс баруун зүгт 20 км-т оршдог аж. Автомашинтайгаа цасанд суусан гэх мэдээллийг энэ сарын 22-ны өдрийн 16:20 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн У /30 настай, эрэгтэй/, П /19 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас гаргасан байна.
Энэ өдөр мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн \”Их хангай” гэдэг газар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигтой зорчигч тээврийн автобус замын хажуу руу орж, цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг 21:10 цагт хүлээн авч, Багахангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах ангийн 80 дугаар ангийн алба хаагч очин 30 минут ажиллаж, 0.7 сартайгаас 55 насны 18 иргэнийг шилжүүлэн суулгаж, автобусыг цаснаас татан гаргажээ.