Өмнөд Солонгост манай улсын 40 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байгаа гэх статистик мэдээлэл бий. Саяхнаас тус улс дахь үнэт эдлэлийн дэлгүүрүүд үүдэн дээрээ \”Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн орохыг хориглосон шийдвэр гаргажээ. Учир нь манай улсын иргэд лангуун дээрээс нь хулгай хийх тохиолдол цөөнгүй гарах болсон тул үнэт эдлэлийн дэлгүүрүүд монголчуудыг \”үзэхээ\” байжээ. Тус улсад хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдсон монголчуудын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр \”Монгол иргэд ихэвчлэн бүлэглэж явдаг. Үнэт эдлэлийн дэлгүүрээс гадна цахилгаан барааны дэлгүүрт ороод дуртай бараагаа хулгайлаад гардаг. Тэд өөрсдийнхөө эд зүйлсийг авч байгаа мэт өөрөө итгэлтэйгээр хулгай хийдэг” гэжээ. Манай улсын иргэд автомашины эд анги, хувцас, мотоцикль зэргийг хулгайлж монгол руу явуулж мөнгө олдог байна.