АНУ-д
Аляскын эрэг дагуу 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цаашлаад цунамигийн
аюул нүүрлээд байна. Кодиакаас зүүн өмнөд зүгт 280 км-ийн зайд 25 км-ийн гүнд орон
нутгийн цагаар 00:31 минутын үед тийнхүү газар хөдөлсөн тухай АНУ-ын Геологийн
судалгааны хүрээлэнгээс мэдэгдсэн юм.
Тус улсын
Үндэсний цаг уурын хүрээлэнгийн мэдэгдсэнээр газар хөдлөлтийн үед 0.3 метрийн
өндөртэй цунамигийн давалгаа ажиглагдсан нь батлагдсан гэнэ. Өмнөд Аляска,
хойг, Номхон далайн эрэг орчимд цунамигийн бага түвшний давалгаа ажиглагдсаар
байгаа аж. Кодиак, Сьюард, Хуучин эрэг, Ситка, Якутат зэрэг газарт давлагаа нь
0.1-0.2 метртэй байгаа тухай тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн Хоумер хотод 0.3
метрээс хэтрэхгүй цунамигийн давлагаа бичигджээ.
Мягмар
гаригийн 01:00 цагийн орчимд ойролцоох хэд хэдэн хотын оршин суугчдад дуут
дохиогоор анхааруулга өгсөн байна. Өмнө нь Бритиш Колумби, зүүн өмнөд ба өмнөд
Аляска, Вашингтоны хилээс Хинчинбрүк хүртэл Аляскын хойг гэгчлэн эргийн
хэсгүүдэд цунамигийн анхааруулгыг цуцлаад байсан аж. Дуут дохио өгснөөс хойш
шөнө дундын үед Кодиакын иргэд автомашинаар хотыг орхин явсан байна.
Б.Болормаа