Мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан 9 жилийн дараа рингэнд гарч тулалдах шийдвэр гаргажээ.
Тэрээр ирэх хоёрдугаар сарын 10-нд Японы нийслэл Токио хотноо болох \”Shoot boxing-2018” тэмцээнд хүч сорихоор болсон байна. Түүний өрсөлдөгч нь Японы аварга Хокүто Кэнтаро хэмээх тулаанч юм. Тэрбээр мэргэжлийн рингэнд нийт 23 тулаан хийж, 18-д нь ялалт байгуулжээ.