\”India Open” олон улсын боксын тэмцээн Энэтхэгийн Дели хотноо энэ сарын 28-наас ирэх сарын 01-нд болох бөгөөд манай улсаас гавьяат тамирчин, олимп, дэлхийн хос медальт У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй 17 тамирчин хүчээ сорино.Боксын үндэсний шигшээ баг оны өмнөхөн эрэгтэй, эмэгтэй жин тус бүрт шилдэг 5-8 боксчдын дунд тэмцээн зохион байгуулж, аваргуудаа тодруулж, энэ удаа УАШТ-ийг зохион байгуулаагүй юм. Улмаар оны эхнээс бэлтгэлдээ гарсан үндэсний шигшээ багийн тамирчид шинэ оны анхны тэмцээндээ ийнхүү оролцохоор зэхэж байна. Баг тамирчдыг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахална.
Багийн бүрэлдэхүүнийг таниущлцуулахад, эрэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д Б.Мишээлт, 64 кг-д У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар хүч үзэх бол эмэгтэй боксчдоос 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д О.Жаргалан, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Т.Болортуул, 69 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцохоор болжээ. \”Милан-2009”, \”Алматы-2013” ДАШТ болон \”Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд оны өмнө рингэндээ дахин гарсан. Тэрбээр энэ жил 36 нас хүрч байгаа бөгөөд 64 кг-д өрсөлдөж, шилдэг найман боксчны тэмцээнээс алтан медаль хүртэж шилдэг гэдгээ нотолсон.