УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргыг Вьетнамаас ажиллах хүч авах тухай ярилцсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн цахим хуудсаар дамжуулан товч мэдэгдэл хийжээ. Тэрээр \”Вьетнам Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол улс Вьетнамаас ажиллах хүч авах талаар ямар ч яриа хэлэлцээр хийгдээгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Гүтгэлэг тарааж буй нэр бүхий хаягууд мэдээллээ залруулахыг хүсье!\” гэжээ.
Ямартай ч олон төрлийн визийн хөнгөлөлтүүд манайд үйлчилж эхэлж байгааг зарим иргэд эх орноо эзгүйрэх нь хэмээн эмзэгээр хүлээж авч байна. Гэтэл ийм үед ажиллах хүчний тухай яриа гарсан нь бас л асуудал үүсгэжээ.
Я.Хулан