Нэг хэсэг автомашины лизинг нэрээдлээр иргэдийн залилаж байсан бол сүүлийн үед лизингээр авсан утас барьцаалж зээл олгох нэрийдлээр залилан хийдэг болжээ. Үүрэн холбооны Unitel, Mobicom компаниас иргэд гар утас лизингээр авах нь элбэг болсон. Дараа төлбөрт хэрэглэгч тодорхой хэмжээний урьдчилгаа төлөн байгууллагаасаа тодорхойлт авснаар 1.3-1.6 сая төгрөгийн үнэтэй утасыг 12 сар хүртэлх хугацаагаар лизингээр авах боломжтой юм. Сүүлийн үед гар утас лизингээр авсан иргэд зээлээ өгөхгүй тохиолдол өссөн байна. Зээлээ төлөхийг сануулан залгахад танайтай гэрээтэй ажилладаг гэх хүмүүст утас лизингээр авч өгсөн надад хамаагүй гэх хариултыг хэлдэг болжээ. Энэ нь тухайн лизингийн үйлчилгээг ашиглан иргэдийг залилалдаг хэсэг бүлэг этгээд гарч ирсэн байна. Unitel, Mobicom дараа төлбөрт хэрэглэгчдэд 300-900 мянган төгрөгийн зээлийг барьцаагүй шуурхай олгоно гэсэн зар хаа саагүй харагдах болсон. Уг зарын дагуу дараа төлбөрт хэрэглэгчдэд яаралтай мөнгөний хэрэг гарсан тохиолдолд залгаснаар луйварчдын өгөөш болдог аж. Ингээд тэд зээл хүссэн хүнтэй уулзан та энэ дугаараа барьцаалан утас лизингээр авчих, бид урьдчилгаа 350 мянган төгрөгийг төлье гэдэг байна. Ингээд иргэд өөрийн хэрэглэдэг үүрэн холбооны компаниас 1.3-1.6 сая төгрөгийн үнэтэй утсаа лизингээр авч гарч ирэхэд нь зээл хүссэн мөнгийг нь өгдөг ажээ. Гэвч утас лизингдсэн иргэд сая гаруй төгрөгийн өр төлбөртэй үлддэг байна. Тухайн луйварчид хөгшин настай хүмүүст сар бүр бид лизинг тань төлнө харин зээлсэн мөнгөө хурдан төлөөрэй бид нарын утас таньд байгаа учир санаа зоволтгүй хэмээдэг гэнэ. Утас лизингээр авхуулахаас гадна дараа төлбөрт хэрэглэгчдийн дугаарыг хэт бага мөнгөөр худалдан авах, энэ дугаараа өөр дугаараар солих юм бол ийм ашигтай зэрэг олон янзын башир арга хэрэглэдэг байна. Иймд иргэд та бүхэн дугаараа барьцаалан хурдан шуурхай зээл олгоно гэсэн зард битгий хууртаарай хэмээн сэрэмжлүүлж байна.
эх сурвалж: dorgio.mn