ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор Африкийн Угандад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдож ажиллаж байхдаа амиа алдсан байна. Эх сурвалжид мэдээлснээр, дэд хурандаа Б.Сайнболор ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр чигтээ сэргээгүй. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Дэд хурандаа Б.Сайнболор нь БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг байжээ. Тэрээр Уганда руу явахын өмнө эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт зайлшгүй хамрагдсан байх тул гэнэт зүрхний шигдээсээр нас барсан гэдэг нь эргэлзээтэй аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
эх сурвалж: medee.mn