Уул уурхайн томоохон компани болох Рио Тинто өнгөрсөн онд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр ашиг буюу нийт 8,76 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараах болжээ. Тус компани нэгж хувьцаандаа 2.9 ам.долларын ноогдол ашиг тараахаар болсон нь нийт 5.2 тэрбум болж байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн ноогдол ашгаас 70 хувь өссөн дүн юм.
Компани мөн нэг тэрбум ам.доллараар компанийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар болсон байна.
Компанийн гүйцэтгэх захирал Жан Себастиен Жак \”2017 онд үндсэн үйл ажиллагаанаас 13,9 тэрбум ам.долларын орлого олж, маш ашигтай ажилласны дуулгая. Үүнээс бид хувьцаа эзэмшигчдэдээ бүтэн жилийн хувьцааны ноогдол ашиг болох 5.2 тэрбум ам.долларыг өгнө. Манай тайлан тэнцэл ийм сайн гарсан нь бид эдийн засгийн ямар ч тогтворгүй байдалд ажиллаж чаддаг, өндөр өсөлттэй бизнест хөрөнгө оруулж чаддаг, бүтэц зохион байгуулалтаа ухаалгаар удирдаж чаддаг болсныг харуулж байна.\” хэмээн хэлсэн үгэндээ дурдав.
Тус компанийн хамгийн том орлого оруулагч төмрийн хүдрийн бизнес нь өнгөрсөн онд 6.69 тэрбум ам.долларын ашиг оруулж, нийт ашгийн 70 орчим хувийг бүрдүүлжээ. Энэхүү ашигт малтмалын ханш 2016 оныхоос 20 хувиар өссөн аж.
Рио Тинто хоёр том төсөл хэрэгжүүлж буйн нэг нь 5.3 тэрбум ам.долларын Оюутолгой төсөл бөгөөд 2020 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэх бөгөөд 2025-2030 оны хооронд Оюутолгой ордоос жилд 560 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм байна.