Германы
алдарт автомашин үйлдвэрлэгч \”Мерседес Бенц”-ийн охин компани \”Daimler” өнгөрөгч Даваа
гаригт Инстаграм дахь сурталчилгаандаа Далай ламын хэлсэн ишлэлийг ашигласандаа
харамсаж буйгаа Хятадын талд илэрхийлж, хоёр дахь удаагаа уучлалтай гуйсан
байна.
Анх Мягмар
гаригт Хятадад өргөн хэрэглэгддэг олон нийтийн сүлжээ Вейбогоор дамжуулан
уучлалт хүсч байсан юм. Хятад улс Түвдийн шашны тэргүүн Далай ламыг салан
тусгаарлахаар уриалагч хэмээн буруутгадаг билээ. Олон
нийтийн сүлжээнд тавигдсан уг сурталчилгаанд автомашиныг үгээр илэрхийлж \”Нөхцөл
байдлыг бүх өнцгөөс хар, тэгвэл чи илүү нээлттэй болно” хэмээн бичжээ. Инстаграм
нь Хятад улсад хориотой ч, тус улсын интернэт хэрэгдэгчид уг сурталчилгааг дамжуулан
түгээсэн ажээ. Сынхуа агентлагийн
мэдээлснээр, автомашин үйлдвэрлэгч компанийн зүгээс БНХАУ-аас Герман улсад
суугаа элчин сайдаас чин сэтгэлээс уучлалт гуйсан гэжээ.
Б.Болормаа