Өршөөл үзүүлэх тухай хуульд ялтнуудыг хамруулсан байдлыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын харьяа хорих ангиудад хэрхэн хэрэгжүүлснийг судалж үзэхэд хорих 401 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 162 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 51 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 37 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 74 ялтан, хорих 405 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 39 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 11 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 7 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 21 ялтан, хорих 407 дугаар ангийн хэмжээнд нийтдээ 165 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 86 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 22 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 57 ялтан, хорих 409 дүгээр ангийн хэмжээнд нийтдээ 125 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 14 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 25 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 86 ялтан, нийтдээ 491 ялтан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн 162 ялтан, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хасагдаж суллагдсан 91 ялтан, хуулийн зүйл хэсэг болон ялаас нь тодорхой хэмжээгээр хасагдсан 238 ялтан байна.
Мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай 19 ялтан, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялтай 18 ялтныг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж нэмэгдэл ялуудыг нь өршөөн хэлтрүүлсэн байна.
Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан нийт ялтнуудад Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж, зөвлөгөө өгчээ.