Өвлийн улиралд 4 улирлын дугуй сонгох хэрэгтэй юу?
4 улиралын дугуй буюу дугуйны бөөрөн дээрх тэмдэглэгээ нь A/T буюу All terrain бүх зам дээр явах дугуй гэсэн утгатай юм. Хээний хувьд өвлийн дугуйтай төстэй, арзагар боловч хатуу хээтэй, өвлийн дугуйтай харьцуулхад хээн хүйтэнд хөлдөж замтай барьцалдаж чадвар бага байдаг. Эдийн засгийн хувьд дугуйгаа солихгүй жилийн 4 улирал явах боломжтой боловч, манай улс шиг эрс тэс уур амьсгалтай өвөлдөө маш их хүйтэртэг газар аюулгүй байдалаасаа өвлийн улиралд өвлийн дугуй сонгох нь зөв юм. Харин бусад улирал буюу хөдөө газар, шороон зам дээр 4 улиралын дугуйн илүү тохиромжтой туулах чадвар сайн байдаг.
Өвлийн дугуйг сонгохдоо дугуйны бөөрөн дээрх тэмдэг тэмдэглэгээ болон дугуйны хээг шалгах хэрэгтэй.
M+S- тэмдэглэгээг ихэнх хүмүүс 4 улиралын дугуйг гэж боддог. Mud+Snow буюу цас болон шавар гэсэн утгатай өвөл болон 4 улиралын дугуйн дээр байх ба зарим зуны дугуйн дээрч байх нь бий. Энэ тэмдэглэгээнээс гадна Цасны дүрс бүхий тэмдэг байх нь тухайн дугуйн зөвхөн өвлийн улиралд тохирсон болохыг харуулна. Өвлийн дугуйны хээ үйлдвэрлэгчээсээ шалтгаалан янз бүр байдаг.
Хээний хувьд балруулан буюу зөөлөн чанарын зузаан блокуудтай хөндлөн зүссэн жижиг зүсэлтүүдтэй ба цас, мөсөн гадаргуутэй зам дээрх усийг өөртөө шингээснээр замтай барьцалдах чадвар дээшилдэг, хээний блокууд нь хурц эрмэгтэй эргэлтийн чиглэлийн дагуу хөндлөн байрлах гүнзгий ховилтой байдаг тухайн чигийн дагуу дугуй эргэх бөгөөд тоормослох үед замтай сайн барьцалдаж, богино хугацаанд бага зайд зогсох чадвартай юм.