Хал-Уул дүүргийн 15-р хороо \”Хурд хороололын орчим 11-р сарын 13-нд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байхдаа \”Портер” /79-39 УБЛ/ дугаартай автомашиныг шалгахад, СБД-ийн 13-р хороонд суух 39 настай эрэгтэй Д нь гарал үүслийн бичиг баримтгүй хонь 10ш, үхрийн мах 3-ыг тээвэрлэж явсаныг илрүүлэн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн СХД-ийн 22-р хороо \”ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын …. тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүйгээс болж бяцхан хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.