Өнгөрсөн долоо
хоногт Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжихийн тулд багц арга хэмжээ
хэрэгжүүлэхээр шийдсэн. Үүнд төрөлтийн тогтвортой өсөлтийг хангах, эрүүл
амьдрах таатай нөхцлийг хангах, гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэг
хэд хэдэн томоохон алхам хэрэгжүүлэхээр
болсон байна. 2014 онд Монгол Улсын нийт хүн амын 28,1 хувь нь 0-14 насны
хүүхдүүд, 65,7 хувь нь 15-59 насны хүмүүс байсан бол үлдсэн 6,2 хувь нь 60-аас
дээш насныхан байжээ. Тиймээс ирэх 10 жилд Засгийн газар төрөлтийг нэмэгдүүлж
ажиллах хүч \”үйлдвэрлэхээр” зорьсон байна. Учир нь төрөлт бага байгаагийн дээр одоогийн
залуучууд ирэх 10-20 жилд хөгшчүүлийн эгнээнд нэгдэх учраас Монгол Улс ажиллах
хүч, татвар төлөгч хомс болох аж. Тиймээс Засгийн газраас шатчилсан арга хэмжээ
авч хэрэгжүүлэхээр болжээ.