Хойд Солонгосчууд
Улаанбаатар хотын ногоон байгууламж болон хөдөө аж ахуйн салбаруудад оролцох
хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн
жил Пхеньян хотын дарга Ча Чи Ром болон Хойд Солонгосын төлөөлөгчид
Улаанбаатарт хотод болон Зүүн Хойд Азийн хотуудын дарга нарын форумд оролцсон
бөгөөд энэ үеэрээ хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзаж Улаанбаатар хотын ногоон
байгууламжийн ажилд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Улаанбаатар,
Пхеньян 2003 онд ах дүүгийн найрамдалт хот болсон бөгөөд энэ хотын дарга Э.Бат-Үүлийн
урилгаар сарын 19-24-ний өдрүүдэд Пхеньян хотын дарга манай улсад зочлох юм
байна.
Э.Төгс