ЗТЯ-ны Төрийн
нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсаны дараа \”Либерти Партнерс”-ын захирал
Ч.Ганбат, \”МТЗ”
ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ
нарыг мөрдөн байцаалтаас оргон зайлсан тухай мэдээлэл гарах болсон.
Тэгвэл олон улсын цагдаагийн байгууллага болох
Интерполоор \”Либерти Партнерс”-ын захирал
Ч.Ганбатыг албан ёсоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. Харин \”МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ Австрали
дахь сургуулиас нь олоогүй учраас мөн л Интерполд хандаж эрэн сурвалжлах
ажиллагааг эхлүүллээ.
Б.Батзаяа нарыг өнгөрөгч долоо хоногийн сүүлээр батлан
даалтад гаргаж, гадуур байцааж байгаа.