Эрүүл мэндийн
сайд асан Г.Шийлэгдамба авлигын хэргээр саатуулагдаж байгаа. Тэгвэл түүний
хэрэгт холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал
нараас байцаалт авсан тухай эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалжийн
мэдээлснээр Н.Энхбаяраас Г.Шийлэгдамба ажлын өрөөндөө яагаад их хэмжээний мөнгө
хадгалж байсан, энэ мөнгө намын санхүүжилттэй холбоотой эсэх асуудлаар
тодруулсан бол Н.Удвалаас Эрүүл мэндийн яамнаас явуулсан төсөл, тендерийн
талаар мэдүүлэг авсан байна. Мөн хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа
учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэв.