1990 оны 11
дүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн \”Гэртээ ганцаараа” кино нийтдээ дөрвөн цуврал
бүтээгдсэн бөгөөд дөрвөн анги нийлээд \”Box Office”-оос 500 сая орчим ам.доллар олж байсан юм. 1990-ээд
оны энэхүү шилдэг бүтээлийн эхний хоёр цувралд тоглосон Макалай Калкин тухайн
үед 10 настай байсанбөгөөд \”Бүх цаг үеийн хүүхэд насандаа хамгийн өндөр нэр
алдарт хүрсэн 50 хүн” жагсаалтад Шерли Темплийн дараа хоёрдугаар бичигдэж байв.
Харин өдгөө 35 настай Макалай кино салбараас аль хэдийнэ хөндийрч амьд хөгжмийн
\”Pizza Underground” хамтлагт дуулж
хөгжимдөн чимээгүй амьдарч буй. Гэсэн ч үе үе хар тамхи хэрэглэсэн асуудлаар
дуудагддаг Макалай Калкин өөрийг нь нэгэн цагт амжилтад хзргэж, асар их
мөнгөний эзэн болгож байсан киноныхоо 25 жилийн ойн арга хэмжээнд ирэлгүй
бүсгүйчүүдэд ая дуугаа өргөсөн шиг тоглолтон дээрээ байж өнгөрүүлсэн байна. Ингээд
арга хэмжээнд ирсэн киноны жүжигчид 25 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнтэй
танилцана уу.