Дөрөв настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ.
Тэднийг Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм.
Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх тэдний холбогдсон хэргийг өршөөлийн хуульд хамруулж, хоёр жилийг хөнгөрүүлж, тус бүр 22 жилийн ял оноох шийдвэр гаргасан байна.
Амар