Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах үзлэгийн үеэр Сүхбаатар дүүргийн хог тээврийн компаниуд үүсмэл хогийн цэгүүдийг устгасан талаар танилцуулав. Тус дүүргээс албан бус хогийн цэг устгах ажлыг хог тээврийн үйлчилгээний компаниудад хариуцуулан ажиллажээ.
Энэхүү ажлын хүрээнд \”Алтан дорнын хүч\” компани Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 11 дүгээр сургуулийн урд байрлах үүсмэл хогийн цэгийг устгав. \”Улаанбаатар шинэчлэл” компани 9 дүгээр хорооны дахин төлөвлөлтөд орсон хур хогийн цэгийг устгахаар ажиллаж байгаа юм. \”Цүзүки Юмэ” компани 16 дугаар хорооны худгийн хогийн цэгийг бүрэн устгаж тохижилт хийсэн байна. \”Сүхбаатар дэвшил” компани нь 2015 онд 5 үүсмэл хогийн цэгийг устгаж тохижилт хийжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ