Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё өчигдөр өндөрлөж Японы эзэн хааны цомын ээлжит эзнээр мөн л монгол сүмоч тодорлоо. Башёгийн сүүлийн өдрийн барилдаанд ёкозүна Харүмафүжи озэки Кисеносатод ялагдсан бол ёкозүна Хакүхо нутаг нэгт аварга Какүрюүд өвдөг шороодсон юм.
Ингэснээр Кюүшюү башёг 13 даваа, 2 унаатайгаар ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж тэргүүлсэн юм. Аварга Харүмафүжигийн хувьд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө буюу 2013 оны 11 сарын барилдаанд түрүүлж байсан юм. Түүнээс хойшхи 11 удаагийн башёд 8 түрүүг Аварга Хакүхо авсан бол Аварга Какүрюү хоёрнтоо түрүүлж, залуу сүмоч Тэрүнофүжи нэг түрүүлж дэвжээг монголчууд эзэгнэсэн хэвээр байна.
Энэ дашрамд дурьдахад 2006 оноос хойш Сүмогийн дээд зиндаанд Япон сүмоч түрүүлээгүй бөгөөд хамгийн сүүлд Озеки Точиазүма Эзэн хааныхаа цомыг өргөж байсан юм.