Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 10. Адъяа гараг. Хэрцгий охин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шар хулгана өдөр
Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.
Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна хэмээжээ.