Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлал хийхээр товложээ. Тэрбээр төрийн айлчлалаа өнгөрөгч нэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд БНСУ-аас эхлүүлсэн бөгөөд айлчлалын үр дүнд БНСУ-ын Ерөнхий сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсаас 700 сая ам.долларын зээл авахаар болсон. Тус 700 сая ам.доллараас 500 сая ам.долларыг нь агаарын бохирдлын эсрэг зарцуулахаар төлөвлөөд буй.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш төрийн өндөрлөгүүд урд хөршид албан ёсны айлчлал хийгээгүй байгаа билээ. Тиймээс энэ удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал хоёр улсын харилцаа, цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой болно гэж үзэж байна.