Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр ахмад насны эмэгтэйг араас нь боож унагаагаад цүнхийг нь булаагаад зугтсан хэрэг гарчээ. Уг хэргийг шалгахад тус хорооны Хандгайтын ….тоотод суугаа 64 настай эмэгтэй ”Ш”-ийг долоон буудлын орчим явж байхад араас нь Чингэлтэй дүүргийн 18 хороонд оршин суугаа 50 настай эмэгтэй “Т” согтуурсан үедээ хоолойг нь боож, “Sky” гар утас, 100.000 төгрөгтэй гар цүнхийг нь дээрэмдэж зугтаасан хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.