Бэлтгэхэд амархан, хурдан болдог зэрэг шалтгаанаар бэлэн хоолыг өдөр тутам идэх хүн цөөнгүй бий. Тэгвэл өдөр тутам бэлэн хоол идэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Ингээд бэлэн хоолноос татгалзах 10 шалтгааныг хүргэе.
1.Тэжээлийн алдагдал
Бэлэн хоолонд тэжээл алдагдуулдаг бодис ихээр агуулагддаг тул тав болон түүнээс доош насныхан хэрэглэхэд тохиромжгүй.
2. Хавдарын эх үүсвэр.
Бэлэн хоолонд пенополистирол хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь хавдартай болох эх үүсвэр болдог ажээ.
3. Зулбуулдаг.
Бэлэн хоол нь жирэмсэн эхийн урагт сөргөөр нөлөөлж, зулбуулдаг байна.
4. Хэрэггүй хоол.
Бэлэн хоол нь тэр чигээрээ нүүр ус агуулж байдаг бөгөөд ямар нэгэн эрдэс бодис агуулдаггүй. Энэ бэлэн хоол хэрэггүй гэдгийг илтгэж байгаа юм.
5. Натри агуулдаг.
Бэлэн хоол нь натри агуулдаг бөгөөд энэ нь зүрх зогсоох, даралт ихэсгэх, ходоодны шарх үүсгэх сөрөг нөлөөтэй.
6. Цавуулагтай.
Бэлэн хоол нь цавуулаг ихтэй болохоор харшилыг өдөөж, толгой өвтгөхөөс гадна, дотор муухай оргих, нүүрэн дээр юм гаргах зэрэг сөрөг нөлөө үзүүлдэг.
7. Таргалуулна.
Өөх тос болон натри ихээр агуулдаг бөгөөд энэ нь таргалах эх үүсвэр болдог.
8. Хоол боловсруулах эрхтэнг хямраадаг
Бэлэн хоол нь шингэхдээ удаан байдаг тул хоол боловсоруулах эрхтэнг хямраадаг байна.
9. Пропиоен гликол.
Бэлэн хоолонд пропиоен гликол хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь бэлэн хоолыг хатаахгүй байхад нөлөөлдөг байна. Харин энэ нь хүний дархлааг суларуулж улмаар зүрх, ходоод, уушгийг ажилгаагүй болгодог.
10. Бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг.
Бидний өдөр тутам иддэг хоол нь биед шингэдэг. Харин бэлэн хоол нь хүнсний будаг, нэмэлт химийн бодис агуулдаг тул бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг байна.