Булган аймгийн төвд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа. Тус аймгийн төвөөс 18 км зайд айлын хотноос шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрч, улмаар хөл хорио тогтоогоод байсан билээ. Шүлхийн сэжиг бүхий тохиолдол илэрсэн малаас шинжилгээ авч, дээжийг нь шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний хариугаар шүлхий мөн болох нь батлагджээ. Иймд хорио цээрийн дэглэмийг чангатгаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 14 хоногоор зогсоолоо. Мөн дайран өнгөрөх цэгүүдэд ариутгал, халдваргүйжилтийг эрчимжүүлээд байна.