МАХН ирэх сонгуулиар
МАН-тай нэгдэж, оролцож магадгүй гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Албаны эх
сурвалжууд ч намын удирдлагууд ийм яриа хэлцэл хийж байгаа тухай мэдэгдээд
байгаа.
Тэгвэл АН яах вэ. Тэд
дангаараа оролцвол ялагдал хүлээж магадгүй. Тиймээс нэг угшилтнуудтай
тулалдахын тулд эвсэх нь ашигтай. Тэгвэл хэнтэй эвсэвэл АН-д ашигтай вэ.
Ямартай ч АН-ын
Гүйцэтгэх зөвлөл өчигдөр өдөржин худалдаж, аль намтай эвсэж, ирэх сонгуульд
орох тухай ярилцсан байна.
Эх сурвалжуудын хэлж
байгаагаар МҮАН МАХН-аас салж, АН-д нэгдэх, мөн УИХ-ын гишүүн С.Оюун даргатай ИЗНН
ч АН-д нэгдэхээр болсон сураг дуулгав.
Эндээс ирэх сонгуулиар
нэг угшилтнуудын тулаан болох нь гэж харагдаад байна.
М.Энхсайхан Н.Энхбаяртай
таарамжгүй харилцаатай байгаа нь дээрх намууд нэгдэх асуудлыг батлах шиг.
Гэхдээ хамгийн гол нь ямар тохироо хийгдэх вэ гэдэгт асуудлын гогцоо оршиж
байгаа.
МАН, МАХН-тай 70/30
гэсэн тохиролцоог ярилцаж байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл АН ч МҮАН, ИЗНН-тай
иймэрхүү тохиролцоо хийж ирэх сонгуульд нэгдэхийг үгүйсгэхгүй. Намууд шинэ
бүтэцтэйгээр оролцоод эхэлбэл сонгууль ч сонирхолтой болох юм билүү, бүү мэд.
Амар