Өмнөх хотын даргуудтайгаа харьцуулахад хамгийн их төсөв батлуулж авч, \”тоглосон”
хүн бол Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл билээ. Тиймдээ ч түүнээс их ажил хүлээсэн.
Харамсалтай нь, Нийслэлийн Засагдарга бөгөөд
Улаанбаатар хотынзахирагч Э.Бат-Үүл албан тушаалынхаа
бүрэн эрхийн хугацааг олигтой хийсэн юмгүй шувтарч байна. Гурван жил гаруйн
хугацаанд түүхэнд байгаагүй их мөнгөтэй засаг дарга байгаад юм хийж чадаагүй юм
чинь үлдсэн хэдхэн сарын хугацаанд юм хийнэ гэдэг ёстой лөөлөө биз. Харин түүний
энэ хугацаанд хийсэн хамгийн том ажил нь Монгол, Хойд Солонгосын хооронд шууд
нислэг бий болгож буй явдал хэмээн жиг жуг хийж басхүү шоглох болжээ. Аливаа
улстай шууд нислэг хийнэ гэдэг эдийн засаг болоод улстөрийн харилцаанд сайнаар
нөлөөлөх эерэг талтай ч эдийн засаг гэхээр юмгүй, очоод худалдаа хийж болохгүй,
бараа бүтээгдэхүүн татаж болохгүй Хойд Солонгостой шууд нислэг хийдэг болох
Э.Бат-Үүлийн санааг ихэд даапаалж байгаа сурагтай. Нөгөө талаас сүүлийн үед
ихэд мөнгөтэй болсон басхүү томоохон хөрөнгө оруулалттай шинэ ажлууд хийх гэж
буйгаа бахархан ярьсан Э.Бат-Үүлийн яриаг сонсч суусан Хойд Солонгосын тал
Улаанбаатар хотын ногоон тохижолт болон нийслэл хотын ойролцоох мал аж ахуй,
газар тариалангийн ажлыг авах хүсэлтэй байгаа илэрхийлсэн. Мөн энэ ажлуудтай
холбоотойгоор болон өмнө нь оруулж ирдэг байсан ажиллах хүчээ нэмэгдүүлэхийг
Хойд Солонгосын тал хүсэх болсон бөгөөд шууд нислэгийн шууд зорилго нь энэ
байжээ гэж харахад хүргэж байна. Саяхан буюу энэ сарын 19-24-нд Хойд Солонгост
айлчлаад ирсэн Э.Бат-Үүл Хойд Солонгосын цөөнгүй томоохон албан тушаалтантай
уулзаж аялал жуулчлал болон экологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахаар
тохиролцоод иржээ. Аялал жуулчлал шүү дээ. Дэлхийн нэг ч оронтой аялал
жуулчлалын салбарт хамтран ажилладаггүй Хойд Солонгостой ийм гэрээ байгуулах
цаад санаа нь ердөө ажиллах хүч. Түүнчлэн Хойд Солонгосчуудын тавьсан
Улаанбаатар хотыг өөрийн Вонсан хоттой холбосон шууд нислэг хийх саналыг
зөвшөөрч, Тэгэхээр тун удахгүй Монголчууд Хойд Солонгос руу аялахаар шууд
нислэг хийдэг болох нь ээ.